Тоо, хэмжээний хяналтын үйлчилгээ



Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт,импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн явц дахь тооны хөндлөнгийн хяналт


Тус салбар нь  2005 онд байгуудагдсан бөгөөд Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт,импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн явц дахь тооны хөндлөнгийн хяналтмагадлагаа гаргах бүрэн эрхийнхээ дагуу гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн шалгалт /экспертиз/ хийж, нотолгоо /сертификат/ гаргаж өгөх зорилготой.


Амбер ХХК-ын тооны хяналтын алба нь Монголын ба гадаадын байгууллага, хувь хүний захиалгын үндсэн дээр  Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт,импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн явцад элбэг тохиолддог тоо, хэмжээтэй холбоотой маргаан үүсэхээс урьдчилан сэргийлж сертификат гаргаж өгдөг. Үүнээс гадна дараах төрлийн экспертизийн үйлчилгээ үзүүлдэг.


Үүнд:




  1. Банкны экспертизийн үйлчилгээ

  2. Импортын сертификат олгох үйлчилгээ

  3. Байгууллагын дотоодын хяналтын сертификат олгох үйлчилгээ


Энэ нотолгоо /сертификат/ нь Монгол улсын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн баримт болж хохирлыг барагдуулахаас гадна, гаалийн болон бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоох боломж олгодог.


Амбер ХХК-ын тооны хяналтын алба нь Монгол улсад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй томоохон  байгууллагуудтай гэрээгээр, захиалгаар хэмжилт, шалгалт хийж хамтран ажилладаг.


Манай сертификат нь:




  • Тээвэрлэгч байгууллагатай хохирлоо тооцох

  • Нийлүүлэгчтэй хохирлоо тооцоход

  • Байгууллагын дотоод тооцоонд

  • Үнэн бодит татварын хэмжээг тогтоох зэрэгт үндэслэх хөндлөнгийн баримт нь болдог.


Манай алба дараах төрлийн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнүүдэд тооны хяналт хийж байна.




  • Бензин /А-80, Аи-92, Аи-95, Аи-98/

  • Онгоцны түлш

  • Дизель түлш

  • Мазут

  • Түүхий газрын тос

  • Төрөл бүрийн тос, тосолгооны материал


 

Колонк апп-Баталгаажсан колонк руу таныг хөтлөнө.

KolonkAPP

1

2

 

 

 

[huge_it_forms id="8"]