Товч түүх

Манай компанийн лаборатори 1978 онд Нефть Импорт Концерний Шатахуун Тосолгооны Материалын Шинжилгээний Лаборатори нэртэйгээр анх байгуулагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар, 2002-2008 онд Сейболт-Монгол ХХК, 2008 оноос Амбер ХХК нэртэйгээр 100% хөндлөнгийн, олон улсын статустайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Түүнчлэн Монгол улсад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тооны хяналтыг анх удаа хийж эхэлсэн бөгөөд 2002 оноос өнөөдрийг хүртэл 18 жилийн туршлага, ур чадвар хуримтлуулсан үйлчилгээ болон хөгжсөөр байна.

Одоогийн байдлаар “Амбер” ХХК нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь зэрэг хот, аймгуудад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тоо, чанарын хөндлөнгийн хяналтын үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гүйцэтгэж байна.

“Амбер” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний бизнесийн үйл ажиллагааны тоо болон чанарын холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход зөвлөлгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сорилт туршилт хийх, техникийн схем боловсруулахад оролцох, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үеийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад хяналт тавих, түүнчлэн чанарын лаборатори шинээр барьж байгуулахад  зөвлөлгөө өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх бүрэн чадвар боломжтой юм.