Жолооч хүн бүр шатахуун түгээх станцаас шатахуун авахдаа анхааралтай байх шаардлагатай. Шатахуун нь импортлох, хадгалах, түгээх, борлуулах явцад чанарын шаардлагыг хангахгүй болох тохиолдол маш элбэг.

Автомашинд ямар бензин хэрэглэж болох нь тухайн автомашины төрлөөс шалтгаална. Манай улсын хувьд шатахууныг октаны тоогоор нь AИ92, AИ98, AИ95 гэх мэтээр ангилдаг. Олон улсад октаны тоогоор нь ялган авч үзвэл ойролцоогоор 85-92 октантай бензинийг Regular, 95-100 хүртэл октантай бензинийг Premium бензин гэж ялгадаг байна.

Хүхэр нь S-ээр тэмдэглэгддэг, амтгүй, металл бус химийн 16 дахь элемент гэдгийг бид мэднэ. Хүхэр нь амьд организмын салшгүй, чухал хэсэг бөгөөд хүхрийг бордоо болгон хэрэглэхээс гадна, сумны дарь, шүдэнз, шавьжны хор зэрэгт өргөнөөр ашигладаг байна. Maнай дэлхийн хүхрийн үйлдвэрлэлийн 50% орчмыг хүхрийн хүчил гаргахад, 10-15%-ийг хөдөө аж ахуйн хортон шавьж устгахад, үлдэх хувийг резин үйлдвэрлэл, хиймэл торго, тэсрэх бодис, органик нийлэгжүүлэлтэнд хэрэглэдэг байна. 
Бензиний октан тоо гэж юу вэ?

Аи80, Аи92, Аи95 гэх зэргээр октаны тоо нэмэгддэгийг жолооч бид мэднэ. Октан бол даралт тэсвэрлэх чадварыг үзүүлдэг тоо юм. Октаны тоог олон улсад шинжилгээний октаны тоо (Research Octane number - RON), моторын октан тоо (Motor Octane Number - MON), детонаци эсэргүүцэх индекс (Anti-Knock Index - AKI) гэсэн гурван аргаар тодорхойлдог байна. Манай улс нь олон улсад нийтлэг ашиглагддаг RON аргачлалаар Аи80, Аи92, Аи95, Аи98 гэж автобензинээ ялган хэрэглэдэг аж. RON аргачлал нь моторын октан тооноос 8-10 нэгж, детонаци эсэргүүцэх индексээс 4-5 нэгжээр тус тус бага байдаг.

Шатахуун хэрэглэгчдийн хамгийн сайн мэддэг автобензиний үзүүлэлт болох октаны тооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ зориулан бэлтгэлээ.