Олон улсад бензин шатахуунаас үүсч байгаа байгаль орчны бохирдуулалтыг багасгах үүднээс хорт бодисыг хязгаарласан Евро 1-с 6 хүртэлх стандарт шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Сүүлийн Евро 6 шаардлага нь Европ болон бусад улсуудад хэрэгжүүлэх шатандаа явж байна. Манай орны хувьд аль стандартын бүтээгдэхүүнийг оруулж ирэх шаардлага сул байдаг. Евро 4 болон 5-г оруулж ирж байгаа гэх мэдээлэл байдаг боловч хяналт сул байдгаас үүдэн зарж байгаа бензин түлшний талаарх мэдээлэл тодорхой биш байна.