Үнэмлэхээ аваад удаагүй байгаа шинэхэн жолооч бүрт хэрэг болох 10 зөвлөмжийг хүргэж байна. Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан замын хөдөлгөөндөө соёлтой оролцоцгооё.

1. Хүний машин унаж болохгүй

Шинэхэн жолооч болоод таарсан машинаа унана гэж бодож байвал том эндүүрэл. Таны сайн найз тэр бүү хэл аав, ээж, гэр бүлийн тань машин байсан ч таны нэр бүртгэгдээгүй бол та үүнийг барих эрхгүй гэсэн үг. Тиймээс сэтгэлийн хөөрлөөр хүний машин унаж байгаад 192000 төгрөгөөр цагдаад торгуулахаас сэрэмжлээрэй.

 

й11

2. Бүрэн бүтэн байдлыг ямагт шалгах

Машин жолоодхоосоо өмнө үргэлж машиныхаа бүрэн бүтэн байдлыг нэг бүтэн тойроод шалгаад үзэхэд гэмгүй. Үүний дараа та машинд зайлшгүй байх шаардлагатай багаж хэрэгсэл, запас дугуй, түлш, эмнэлэгийн сав, галын хор, ослын тэмдэг байгаа эсэхийг шалгаарай.

a22

3. Утсаа унтраах

Ялангуяа шинэхэн жолооч та ганцаараа машинаа барьж байх үедээ утсаа унтраах аль эсвэл дууг нь хаах нь хамгийн зөв алхам. Шинэхэн ч гэлтгүй олон жил машин барьсан туршлагатай жолооч нар ч утасны дуунд сатааран, аль эсвэл утсаар ярьж байгаад осол гаргасан тохиолдол цөөнгүй байдаг.

a23

4. Тайван байх

Үнэмлэхээ гардаж авсан өдрөөс хойш таныг машин барихад хажууд тань багш байхгүй нэмэлт тормос байхгүй болно. Тиймээс аль болох тайван байх нь хамгийн зөв. Энд тэндээс дугаргах сигнал таныг сандаргах хэдий ч хариуд нь андуурч хааз нь дээрээ, аль эсвэл огцом тоормоз дээрээ гишгэхээсээ өмнө гүнзгий амьсгаа аван тайван байх хэрэгтэй.

a24

5. Хичээл дуусаагүйг санах

Та шалгалтаа амжилттай өгч үнэмлэхээ гардан авсан нь таныг жолооны бүх дүрмийг арван хуруу шигээ мэддэг болсон ОДОО ХАНГАЛТТАЙ гэсэн үг биш. Жолооны дүрэм, замын хөдөлгөөн, тэмдэг тэмдэглэгээ ямагт шинэчлэгдэж байдаг тул хаана ямар шинэ дүрэм, шинэ зам уулзвар шинээр бий болсон, хаана тэмдэг тэмдэглэгээ өөрчлөгдсөнийг анзаарч үргэлж мэдэж байх хэрэгтэй.

a25

 

6. Шөнийн жолоодлогод суралцах

Шинээр жолооч болохоор бэлтгэгдэж буй хүмүүсийн хувьд ихэнхи тохиолдолд дромд өдөр гардаг. Тиймээс шинэхэн жолооч нарын хувьд онолоор үзсэн шөнийн жолоодлого нэг том сорилго болдог. Энэ үед гэрлээ тохируулж явах, нойрмоглохгүй байх, саадыг эрт харах зэрэг шинэ зүйлүүдтэй биеэр тулгарна. Хамгийн эхний сурах зүйл бол гэрэл шилжүүлэлт. Та өмнөөс машингүй тохиолдолд гэрлээ хол дээрээ тавин, харин өмнөөс машин ирэх үед гэрлээ анивчуулан машин хажуугаар өнгөртөл ойр дээрээ тавих хэрэгтэй.

a26

7. Бороотой болон цастай үеийн жолоодлогод суралцах

Шинэхэн жолооч болон хурдлан давхимаар санагдаж байвал энэ үе хамгийн тохиромжгүй гэж зөвлөмөөр байна. Учир нь тогтоол усан дээргүй хурдтай давхих нь машины эд анги руу ус оруулах эрсдэлтэйгээс гадна хажуугаар явж буй явган хүмүүсийг норгож тааламжгүй сэтгэгдэл төрүүлнэ. Мөн энэ үед хэт хурдан явж байгаад огцом тоормослоход хальтаргаа, гулгаа үүсэх аюултай.

a266

8. Зогсоолд машин байршуулах

Дромоос ялгаатай нь зогсоолд туг байхгүй. Машинаа тэс хөндлөн, аль эсвэл хэтэрхий шахах, хэтэрхий наашлуулж тавьхаас сэргийлж ойр орчимд байгаа хүнээсээ тусламж гуйхад гэмгүй.

a28

9. Баталгаажсан шатахуун

Шинэ жолооч нарын хувьд баталгаажсан шатахуун хаана байдгыг төдийлөн мэддэггүй учир бусдын амнаас аль эсвэл телевизийн рекламд итгэн найдвартай бус шатахууныг сонгож хэрэглэдэг. Харин та КОЛОНК аппликейшн ашиглан энэхүү асуудлыг шийдэн өөрт хамгийн ойр баталгаажсан, сайн чанарын шатахууныг хаана байгааг мэдэж тэндээс шатахуунаа авч болно.

a29

Колонк апп-Баталгаажсан колонк руу таныг хөтлөнө.

KolonkAPP

1

2

 

 

[huge_it_forms id=”8″]

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">html</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*