Колонк аппликайшн

Цаг хугацаа, Эдийн засаг, Байгаль орчин зэрэг нь хүмүүс бидний амьдарлын хамгийн чухал зүйлс билээ. Тэгвэл машин болон байгаль орчиндоо хайртай, мөнгөндөө хямгач жолооч бүрийн  хөтөч, чиглүүлэгч, ойрын туслах нь байж чадах ухаалаг “колонк” аппликайшныг ашиглах боломжийг таньд олгож байна. Энэхүү аппликайшныг Монгол улсад хөндлөнгийн хяналтын үйл ажиллагаа явуулдаг, Газрын тос, Газрын тосны бүтээгдэхүүнд Тоо болон Чанарын иж бүрэн шинжилгээ хийдэг “Амбер ХХК”- аас авто машин эзэмшигч та бүхэнд зориулан бүтээсэн юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ШТС-үүдийн бүтээгдэхүүний Чанар болон Тоо хэмжээнд нь Амбер ххк -аас хяналт тавьж стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулсны үндсэн дээр шалгагдсан колонкын мэдээллийг тэр даруйд нь “Колонк” аппликайшны тусламжтайгаар танд хүргэх юм. Колонк аппликайшн нь ШТС-ын түгээж буй бүтээгдэхүүний чанар стандартад нийцэж, шатахууныг шахаж буй хэмжээ нь үнэн зөв болохыг нотлон газрын зураг дээр байршил ба шинжилгээний мэдээллийн хамт харуулна. Колонк аппликайшныг ашиглахыг хүссэн хэнд ч android market болон appstore –оос үнэгүй татаж авах боломжтой юм. 

Аппликайшны боломжууд:

  • Баталгаажсан колонкуудыг нэр, байршил, шатахууны төрлөөс хамааруулан ялгаж, жагсааж үзэх
  • Шатахууны чанар болон тоо хэмжээний тухай үнэн зөв мэдлэг олгож, мэдээллээр хангана

Баталгаажсан ШТС гэдэг нь:

Шатахууны шахалт болон шатахууны чанарын үзүүлэлтүүд нь Монгол улсын болон Олон улсын стандарт, шаардлагуудад нийцсэн болохыг зориулалтын багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэрэгжлийн шинжээч, инженерүүдийн хийсэн шинжилгээгээр тогтоогдсон шатахуун түгээх станц юм. 

Баталгаажсан ШТС –ээр үйлчлүүлснээр танд ямар ашиг тустай вэ? 

Шууд

Та авч буй шатахууныхаа бодит хэмжээ /багтаамж, литр/, чанарт л мөнгө төлнө. Ингэснээр танд шатахууны хэмжээ болон чанартай холбоотой эргэлзээ үгүй болж, худалдан авсан бүтээгдэхүүндээ сэтгэл хангалуун байх боломж нээгдэнэ. 

Шууд бус

Та машиныхаа эд ангийн эдэлгээ, хэрэглээг уртасгаж гэнэтийн эвдрэл гэмтэл гарах эрсдлээс урьдчилан сэргийлж чадна. Чанартай шатахуун хэрэглэсэнээр агаарын бохирдлын эсрэг өөрийн хувь нэмэрийг оруулах боломжтой.