Чанаргүй шатахуун, тос, тосолгооны материал хэрэглэсэн машин механизмд эд ангийн элэгдэл, хоргодол аажмаар явагдаж даамжирсаар том, жижиг олон янзын эвдрэл, гэмтэл үүсэх шалтгаан болдог. Энэ бүхнээс сэргийлэх зам нь чанарын шаардлага хангасан шатахуун хэрэглэх юм.
Тэгвэл найдваргүй шатахуун хэрэглэснээс болж танд ямар эрсдэл учирч болох вэ?
1.Автомашины үйл ажиллагаанд доголдол үүснэ.
2. Автомашины эд ангийн элэгдэл, зэврэлт ихэснэ.
3. Машин хорт утаа ихээр ялгаруулж эд ангид бохирдол үүснэ.
4. Шатахууны шахалт болон зарцуулалт ихэснэ. Бага зам туулна. Үлдэгдэл хоргодол ихтэй болно.
5.Хөдөлгүүрийн цилиндр дэх бүлүүрийн голын эргэлт жигд биш эргэдэг болгоно.
Колонк апп-Баталгаажсан колонк руу таныг хөтлөнө.
[huge_it_forms id=”8″]