Өдөр бүр машинаа бариад зам дээр явахад олон төрлийн ааш араншинтай жолоочид байдаг шүү дээ.
Та өөрийгөө аль төрлийн жолоочид хамаарна гэж бодож байна.
1.NASCAR-ын жолоочид
Энэ төрлийн жолоочид зам дээр байхдаа өөрсдийгөө NASCAR уралдаанд орж байгаа мэтээр боддог. Бусдад саад болохооргүй үзүүштэй уран жолоодлогыг хийж чадаж байвал одоо яая гэхэв.
2. Зам дээрх “эмгэн хумснууд”
Эдгээр төрлийн жолоочид нилээн удаан, хянуур төдийгүй нямбай гэгч нь жолоогоо барьдаг. “Эмгэн хумснууд” замын түгжрэлд саад болж буйгаа мэддэг ч төрөлхийн амгалан тайван чанараа алддаггүй. Хэрэв та энэ төрлийн жолооч бол тэр зам дээр хаа нэг тийшээ яарсан сандарсан олон хүн байгаа гэдгийг битгий мартаарай.
3. Сигнал байдаг гэдгийг бараг мартах шахсан жолоочид
Ямар нэгэн шалтгаантай болоод л таны машинд сигнал байгаа шүү дээ. Шаардлагатай тохиолдолд сигналыг хэрэглэж байх нь зүйтэй.Цонхоор толгойгоо гарган хашгир, эсвэл хэл амаараа учраа ололц гэж машин бүтээгдээгүй юм шүү.
4. Сигналыг бусдын дургүйг хүртэл хэт их хэрэглэдэг жолоочид
Бусад жолоочид болон явган зорчигчид, тэр ч бүү хэл гэртээ унтаж буй хүүхдийг сэртэл нь сигнал хэрэглэдэг “бүдүүлэг” жолооч бий. Таны асуудал бусад бүх хүмүүст хамаатай мэтээр сигналаа чангаар орилуулах нь хотын соёлд нийцэхгүй.
5. Улаан гэрлийг үл тоогчид
Улаан гэрэл бол хориглосон тэмдэг гэдгийг цэцэрлэгийн хүүхдээс эхлээд бүгд л мэднэ. Хэдий их яарч байсан ч таны болон бусдын амь нас улаан гэрлээр амжиж гарахаас илүү үнэ цэнэтэй гэдгийг битгий мартаарай. Зам тээврийн ослын ихэнх шалтгаан нь улаан гэрлээр амжиж гарах гэсэн оролдлогууд бүтэлгүйтсэнтэй холбоотой байдаг. Тиймээс гүнзгий амьсгаа аваад ногоон гэрлийг хүлээ.
6. Сатаарагсад
Тэд бол олон төрлийн үйлдлийг нэг дор хийгчид. Жолоо барьж байх үедээ Фэйсбүүктээ зураг оруулах, чатлах, нүүрээ будах эсвэл бүр сэльфидэж явдаг хүмүүс бол “сатаарагчид”.
7. Хачиг мэт наалдагчид
Энэ бол зай барина гэсэн дүрэм байдагийг ч мэддэггүй жолоочид. Тэд яг л хачиг шиг хаашаа л хөдлөнө дагаад л хөдлөнө, тэгээд л наалдчихна. Энэ төрлийн жолоочдод бусдын орон зайд халдахгүй байх талаар лекц уншмаар санагдах үе байдаг л биз дээ.
8. Дуучид
За тэд бол жолоо барих явцдаа гам уншиж, дуугаа дуулж бэлтгэлээ сайн базаагчид. Магадгүй “Авьяаслаг Монголчууд” шоунд орохоор бэлдэж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.
Та ямар ч төрлийн жолооч бай найдвартай шатахуун худалдан авч өөрийгөө эрсдлээс хамгаалаарай. Хамгийн найдвартай, шалгагдсан КОЛОНК-ууд хаана байдгийг мэдэхийг хүсвэл КОЛОНК аппликэйшнийг доорх зурган дээр дарж гар утсандаа суулгаарай.
[huge_it_forms id=”8″]