Бензиний октан тоо гэж юу вэ?
Аи80, Аи92, Аи95 гэх зэргээр октаны тоо нэмэгддэгийг жолооч бид мэднэ. Октан бол даралт тэсвэрлэх чадварыг үзүүлдэг тоо юм. Октаны тоог олон улсад шинжилгээний октаны тоо (Research Octane number – RON), моторын октан тоо (Motor Octane Number – MON), детонаци эсэргүүцэх индекс (Anti-Knock Index – AKI) гэсэн гурван аргаар тодорхойлдог байна. Манай улс нь олон улсад нийтлэг ашиглагддаг RON аргачлалаар Аи80, Аи92, Аи95, Аи98 гэж автобензинээ ялган хэрэглэдэг аж. RON аргачлал нь моторын октан тооноос 8-10 нэгж, детонаци эсэргүүцэх индексээс 4-5 нэгжээр тус тус бага байдаг.
Шатахуун хэрэглэгчдийн хамгийн сайн мэддэг автобензиний үзүүлэлт болох октаны тооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ зориулан бэлтгэлээ.
Зураг 1. 4 цилиндрт босоо карбюратор хөдөлгүүрийн ажиллагааны загвар
|
Энгийнээр октаны тоо гэдэг нь хөдөлгүүрийн цилиндр дотор орсон шатахуун нь поршингийн шахалтад орж, очлуураас өгөх очны улмаас тэсрэх хүртэлх тэсвэрлэх чадвар бөгөөд цилиндрийн шахалтын харьцаанаас аль октантай бензинийг хэрэглэх нь хамаарч байдаг. Цилндрийн шахалтын харьцаа гэдэг нь поршингийн хөдөлгөөний хамгийн доод төвшин дэх цилиндрийн эзлэхүүн, поршингийн хамгийн дээд цэгт хүрэх цилиндрийн эзэлхүүн хоёрын хоорондын харьцаа юм.
Зураг 2. Цилиндрийн шахалтын харьцаа ба октаны шаардлага |
Автотехникийн хөгжлийн явцад бензин зарцуулалтыг багасгах үүднээс цилиндрийн шахалтын харьцааг их байлгах шаардлага бий болсон. Үүнээс үүдэн тухайн бензин шахалтад өөрөө тэсрэхийн эсрэг октан тоо гэсэн ойлголт гарч ирсэн.
Автомашин бүрийн ашиглалтын баримт бичигт хэрэглэж болох шатахууны октаны хамгийн доод хэмжээг зааж өгсөн байдаг. Хэрэглэгчдийн дунд түгээмэл байдаг буруу ойлголт нь октаны тоо өндөртэй бензин бага зарцуулагддаг гэсэн дам яриа юм. Бензин зарцуулалтад нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Октаны тоо бол таны машины хөдөлгүүрийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах үзүүлэлт болох бөгөөд шатахуун зарцуулалтад төдийлөн нөлөөлөх үзүүлэлт биш юм. Харин заасан хэмжээнээс бага октантай бензин хэрэглэснээр хөдөлгүүрийн эргэлтийн хэм алдагдаж, цаашид хөдөлгүүр доголдох, цагаан гол дуу орох, тахир гол муудах зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Газрын тосны болон бусад түүхий эдийн гаралтай бензиний анхдагч бүтээгдэхүүн нь октаны тоо багатай буюу 74-86 хооронд байх бөгөөд үйлдвэрлэлийн шат дамжлагаар октан дээшлүүлэгч, чанар сайжруулагч нэмэлт зэргийг хийж эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог.
Октан дээшлүүлэгч нь маш олон төрлийн өөр өөр онцлог шинж бүхий байдаг бөгөөд үйлдвэрлэгч, нийлүүлэгчид өөр өөрсдийн үйлдвэрлэлийн онцлогоос хамааран октан дээшлүүлэгчийг сонгон хэрэглэдэг.
Зураг 2. Зарим төрлийн октан дээшлүүлэгч нэмэлт бодис
Октан дээшлүүлэгчийг төрлөөр нь олон ангилж болох боловч гарлынх нь хувьд дараах 5 ангилалд хувааж үздэг.
- Этанол /спиртийн нэмэлттэй/
- Толуол /газрын тосны гаралтай уусгагчын төрлийн бодис/
- Хартугалга /хартугалга бүхийн органик бодис/
- Эфир /хурц үнэртэй уусгагчын төрлийн бодис/
- Бусад /янз бүрийн аргаар гарган авсан туршилтын бүтээгдэхүүнүүд/Энэ 5 ангиллаас хартугалга, эфирийн гаралтай нэмэлтийг олон улсад хориглосон бөгөөд хүний эрүүл мэнд болон байгаль оррчинд хор хөнөөлтэй гэж үздэг.Автомашин бүрийн ашиглалтын баримт бичигт хэрэглэж болох шатахууны октаны хамгийн доод хэмжээг зааж өгсөн байдаг. Хэрэглэгчдийн дунд нэг буруу ойлголт байдаг нь октаны тоо өндөртэй бензин бага зарцуулагддаг гэсэн дам яриа юм. Бензин зарцуулалтад нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Октаны тоо бол таны машины хөдөлгүүрийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах үзүүлэлт болох бөгөөд шатахуун зарцуулалтад төдийлөн нөлөөлөх үзүүлэлт биш юм. Заасан хэмжээнээс бага октантай бензин хэрэглэснээр хөдөлгүүрийн эргэлтийн хэм алдагдаж, цаашид хөдөлгүүр доголдох, цагаан гол дуу орох, тахир гол муудах зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Зураг 3. Энгийн болон өндөр ачаалалттай ажиллагааны цилиндрийн харьцаа ба поршин
Ямар октантай бензин хэрэглэх вэ?
Энэ тухай автомашины техникийн паспортод тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Lexus 570 автомашинд АКI91 бензин тохирно гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд Монголд RON аргачлалаар 91 (AKI) + 5 буюу 96 болон түүнээс дээш октантай автобензин хэрэглэж байж хөдөлгүүр нь хэвийн хэмжээнд бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн үг.
[huge_it_forms id=”8″]