Хүхэр нь S-ээр тэмдэглэгддэг, амтгүй, металл бус химийн 16 дахь элемент гэдгийг бид мэднэ. Хүхэр нь амьд организмын салшгүй, чухал хэсэг бөгөөд хүхрийг бордоо болгон хэрэглэхээс гадна, сумны дарь, шүдэнз, шавьжны хор зэрэгт өргөнөөр ашигладаг байна. Maнай дэлхийн хүхрийн үйлдвэрлэлийн 50% орчмыг хүхрийн хүчил гаргахад, 10-15%-ийг хөдөө аж ахуйн хортон шавьж устгахад, үлдэх хувийг резин үйлдвэрлэл, хиймэл торго, тэсрэх бодис, органик нийлэгжүүлэлтэнд хэрэглэдэг байна. 

1

Гэвч хүхэр нь агаар орчин болон автомашины эд ангид хор нөлөөтэй химийн элемент бөгөөд түүнийг тодорхой стандартанд барих шаардлагатай. Шатахуун нь түүхий эдээсээ хамаарч хүхрийн агуулга нь янз бүр байдаг. Үйлдвэрлэлийн шат дамжлагаар энэхүү агуулгыг багасгаж тодорхой стандартад нийцэх хэмжээтэй болгодог. Олон улсад “Евро” 3-6 ангиллыг гарган мөрдөж байгаа бөгөөд манай орны хувьд 3-р ангиллыг мөрдлөг болгож байна.
Стандартын бус шатахуунд агуулагдах хүхэр таны автомашин болон хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлдөг талаар та мэдэх үү?
1. Хүрээлэн буй орчинд
Шатахууны шатаалтаар ялгарц буй утаанд хүхэр нь исэл байдалтай ялгарах бөгөөд агаар дахь хүчилтөрөгчийн агуулгыг түрж, мөн агаар дахь чийгтэй харилцан үйлчилсэнээр агаарын хүчиллэгийг ихэсгэдэг. Энэ нь их хэмжээгээр хуримтлагдсан тохиолдолд “хүчлийн бороо” гэх хэмжээнд хүрэх боломжтой.
2. Автомашины эд ангид
Шатахууны дотор агуулагдаж буй хүхэр хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд автомашинд дараахи эвдэрэл, гэмтэлийг үүсгэж байдаг. Үүнд:
• Металл эд ангид өнгөр үүсгэж, “химийн зэврэл” үүсгэдэг. Энэ процесс удаан хугацаанд явагдвал эд ангийг солих шаардлагатай болдог байна.
• Машины эд ангиудын холбогч үүрэгтэй сальник /сайжруулсан резин холбогч /-уудыг идэж, элэгдүүлэх сөрөг нөлөөтэй.
• Жийргэвч муудсанаас тос хайлах гэх мэт үр сөрөг үр дагавартай.

Та автомашин болон шатахуунтай холбоотой мэдээ мэдээллийг авахын хажуугаар шалгагдсан баталгаатай колонкуудын байршлыг мэдэхийг хүсвэл КОЛОНК аппликэйшнийг гар утсандаа суулгаарай.

2   1

 

[huge_it_forms id=”8″]

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">html</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*