Автомашинд ямар бензин хэрэглэж болох нь тухайн автомашины төрлөөс шалтгаална. Манай улсын хувьд шатахууныг октаны тоогоор нь AИ92, AИ98, AИ95 гэх мэтээр ангилдаг. Олон улсад октаны тоогоор нь ялган авч үзвэл ойролцоогоор 85-92 октантай бензинийг Regular, 95-100 хүртэл октантай бензинийг Premium бензин гэж ялгадаг байна.

1

Гэсэн хэдий ч октаны тоо өндөр байна гэдэг нь тухайн бензин нь чанарын хувьд сайн гэсэн үг биш юм. Олон нийтийн дунд “AИ95-ийг хааяа хэрэглэж байх нь сайн” гэсэн ойлголт байдаг нь өрөөсгөл юм.

Автомашины каталогт хэрэглэж болох октаны доод хэмжээг заасан байдаг.Тэгэхээр унаж буй машиныхаа шаардлагад заасны дагуу шатахууныг хэрэглэх нь зүйтэй. Ихэнхи суудлын машины каталогт 91-ээс дээш октаны тоотой шатахуун хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Тйимээс ийм төрлийн машинуудад AИ95 авч хийх шаардлагагүй ба чанарын шаардлага хангасан баталгаатай AИ92 шатахууныг тогтмол хэрэглэж байхад сайн нөлөөтэй. Харин та октаны тоо 95-аас дээш байх шаардлагатай машин унаж яваа тохиолдолд AИ92 шатахууныг хийх нь машиныг эвдэлж, эд ангийг гэмтээх эрсдэлтэй.

Шатахуун нь түүхий эдээсээ хамаарч хүхрийн агуулга нь янз бүр байдаг. Шатхууны түүхий эд болох хүхэрийн талаар нийтлэл уншихыг хүсвэл энд дарна уу.

Та автомашин болон шатахуунтай холбоотой мэдээ мэдээллийг авахын хажуугаар шалгагдсан баталгаатай колонкуудын байршлыг мэдэхийг хүсвэл КОЛОНК аппликэйшнийг гар утсандаа суулгаарай.

2

1

[huge_it_forms id=”8″]

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">html</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*