Тухайн автомашиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Автомашинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэнэ.Хөдөлгүүрийн найдвартай асаалт болон удаан эдэлгээг хангахын тулд тухайн хөдөлгүүрийн бүтэц, зуурамтгай чанараараа орчны температурт тохирсон хөдөлгүүрийн тосыг хэрэглэх шаардлагатай.

Хөдөлгүүрийн тос нь дараах үндсэн үүрэгтэй:

  • Хөдөлгүүрийн элэгдэл зэврэлээс хамгаалах
  • Асалтын найдвартай байдлыг дэмжих

Хөдөлгүүрийн найдвартай ажиллагааг хангахын тулд тосны физик үзүүлэлтүүдийг анхаарч үзэх шаардлагатай. Ашиглалтын өргөн хязгаартай буюу эрс тэс уур амьсгалтай бүс нутагт хэрэглэж байгаа тосны зууралдлага болон температурын хоорондын хамаарал чухал бөгөөд энэ үзүүлэлтээс хамаарч улирлын ангилалд хуваагдана.

Хөдөлгүүрийн элэгдэл зэврэлээс хамгаалахын тулд аль болох зууралдлага ихтэй буюу өтгөн тосыг сонгох нь зөв мэт боловч ийм тос хэрэглэх нь үрэлтээс хамаарах алдагдлыг ихэсгэдэг бөгөөд шатахууны зарцуулалтыг ихэсгэдэг. Зууралдлага бага байх нь насосоор хялбар шахагдаж хүрэх ёстой хэсэгт түргэн хүрч тосолгоог хийдэг. Энэ хурдаас хамаарч хөдөлгүүр асах үед тосолгоог бүрэн хийснээр эд ангийн элэгдэл багасч, асалт сайн болно.

Шинэ загварын машины хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд цилиндрийн шахалтын зэргийг дээшлүүлэх, ажлын холимогийн чадлыг сайжруулахын тулд агаарын нэмэлт клапан хийх зэргээр нэмэлт хйих болсон нь хөдөлгүүрийн эд ангийн дулааны болон механик ачааллыг нэмэгдүүлж, тос нь картерт орж буй халсан агаартай харилцан үйлчилж исэлдэлддэг. Энэ үед халсан гадаргуу дээрх тосны нимгэн бүрхэвч нь тунадас буюу лаг нагар үүсгэдэг. Поршингийн сувгуудад тогтсон энэ нагараас болж цилиндрийн гадаргуу холторч, кольц буюу поршингийн цагираг эвдэрч хөдөлгүүрийн шахах чадвар алдагддаг. Тиймээс хөдөлгүүрт хэрэглэж буй тосны цанарын үзүүлэлтийг /исэлдэлт, зууралдлага, ноцох хэм буюу ууршилт, царцалт гэх мэт/ анхаарч хэрэгэлэх нь чухал юм. Тиймээс сүүлийн үеийн машинууд хэрэглэх тосны зууралдлагын ангиллыг заасан байдаг нь тослох горим хамгийн тохиромжтой байх үзүүлэлтийг тухайн хөдөлгүүрийн ажиллагаанд тулгуурлан тодорхойлсон байдагтай холбоотой.

hudulguur

ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСНЫ АНГИЛАЛ:

Бүх төрлийн хөдөлгүүрийн тосыг 1000С дахь зууралдлагын хэмжээнээс хамаарч SAE /АНУ-ын инженерүүдийн нийгэмлэг/ ангиллын дагуу ашиглалтын бүлэгт ангилсан байдаг. Ихэнх орнуудад тосны зууралдлагын SAE J300 ангиллыг ашиглаж байгаа бөгөөд энэ ангилалд 11 бүлэг байдгаас өвлийн 6, зуны 5 ангилал байдаг. Бүх улирлын тосыг зууралдлагын байдлаас хамаарч хос дугаараар тэмдэглэдэг.

Хөдөлгүүрийн тосны зууралдлагын SAE J300 ангилал:

Бүлэг Температурын хязгаар /0С/ дээшгүй Зууралдлага Норм
0W -30; -35 20 5.6-9.3
5W -25; -30 30 9.3-12.5
10W -20; -25 40 12.5-16.3
15W -15; -20 50 16.3-21.9
20W -10; -15 60 21.9<
25W -5; -10

 

Тосны код буюу SAE ангиллын тэмдэглэгээнээс W үсгийн өмнөх тоо нь хүйтэнд ажиллах чадвар буюу царцах хэмийг, W үсгийн ард байх 2 оронтой тоо нь зууралдлага буюу тослох чанарыг заадаг.

Хөдөлгүүрийн төрлөөс хамааран API ангилалд хуваагддаг бөгөөд энэ тэмдэглэгээ нь тосны саван дээрх хаягт бичигдсэн байдаг.

ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСНЫ АШИГЛАЛТЫН ШИНЖ ЧАНАРЫН API АНГИЛАЛ

Бүлэг Зориулалт Хэрэглэх хөдөлгүүр
1 SA  

КАРБЮРАТОРТ

Хөнгөн нөхцөлд ажиллах хөдөлгүүрүүд
2 SB Дунд зэргийн ачаалалтай ажиллах хөдөлгүүрүүд
3 SC Өндөр ачаалалтай ажиллах хөдөлгүүрүүд /1964 он хүртэлх загварууд/
4 SD Хүнд нөхцөлд ажиллах хөдөлгүүрүүд /1968 он хүртэлх загварууд/
5 SE Хүнд нөхцөлд ажиллах хөдөлгүүрүүд /1972 он хүртэлх загварууд/
6 SF Хүнд нөхцөлд этилжүүлээгүй бензинээр ажиллах хөдөлгүүрүүд
7 SG 1989 онд үйлдвэрлэгдсэн хөдөлгүүрүүд
8 SH 1993 оноос хойш үйлдвэрлэсэн шатахуун зарцуулалтыг багасгах зориулалттай хөдөлгүүрүүд
9 SJ 2001 оноос хойш үйлдвэрлэсэн хөдөлгүүрүүд
10 SL 2004 оноос хойш үйлдвэрлэсэн хөдөлгүүрүүд
11 SM Одоо ашиглаж буй бүх автомашины моторт зориулсан. Исэлдэлт эсэргүүцэх, элэгдлээс хамгаалах чанарыг сайжруулсан тос. ILSAC-аас шатахуун зарцуулалтыг багасгах нөлөөтэй гэж үздэг.
12 CA    ДИЗЕЛЬ Бага хүхэртэй түлшээр дунд зэргийн ачаалалтай ажилладаг хөдөлгүүрүүд
13 CB Хүхэртэй түлшээр өндөр ачаалалтай ажилладаг, үлээлтгүй хөдөлгүүрүүд
14 CC Хүнд нөхцөлд ажилладаг /дунд зэргийн ачаалалтай/ хөдөлгүүрүүд
15 CD Хүхэр ихтэй түлшээр ажилладаг хүчтэй үлээлттэй хөдөлгүүрүүд
16 CD-II Ашглалтын өвөрмөц шаардлагатай 2 тактын ажиллагаатай хөдөлгүүрүүд
17 CE Хүчтэй үлээгүүртэй хүнд нөхцөлд /ачаалал ихтэй, эргэлтйн давтамж багатай/ ажилладаг хөдөлгүүрүүд /1983 оноос хойш/
18 CF-4 1990 оноос хойш үйлдвэрлэсэн хүнд нөхцөлд /ачаалал ихтэй, эргэлийн давтанм багатай/ ажилладаг хөдөлгүүрүүд. Уг бүлгийн тос нь байгаль орчны бохирдлыг багасгах орчин үеий шаардлагыг хангасан байдаг.
19 CG-4 Хүнд даацын, өндөр хурдны, дөрвөн харвалтат хөдөлгүүрүүд /1995 оноос хойш/

 

20 CH-4 Утааны ялгаралтыг бууруулах зориулалттай, дөрвөн харвалтат хөдөлгүүрүүд /1998 оноос хойш/ утааны ялгаралтыг стандартыг хангасан зорилготой.
21 CI-4 Өндөр хурдны, дөрвөн харвалт хөдөлгүүрүүд /2002 оноос хойш/
22 CJ-4 Бага хүхэртэй, одоо мөрдөгдөж буй ангиллын тос.

[huge_it_forms id=”8″]

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">html</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*