Бид Монгол улсад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний импорт, экспортболон түгээлтийн бүхий л шат дамжлагад тоо хэмжээ, чанарын шинжилгээ, хөндлөнгийн хяналтыг хэнээс, юунаас ч хамаарахгүйгээр хурдан шуурхай хийж гүйцэтгэдэг.
Бид чадварлаг инженер-техникийн баг хамт олныг бүрдүүлж олон улсын жишиг стандарт /ISO, ASTM, GOST, MNS, GB/ –д нийцсэн шинжилгээний арга, орчин үеийн техник, технологийг ашиглан өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Газрын тосны хяналт, шинжилгээ, хөндлөнгийн хяналтын салбарт үндэсний анхдагч, манлайлагч байр сууриа улам бүр баталгаажуулахыг зорин ажиллаж байна.