Тус салбар ньГазрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт,импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн явц дахь тооны хөндлөнгийн хяналт магадлагаа гаргах бүрэн эрхийнхээ дагуу гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн хяналт /инспекшн/ хийж, нотолгоо /сертификат/ гаргаж өгөх зорилготой.

Амбер ХХК-ын тооны хяналтын алба нь Монголын ба гадаадын байгууллага, хувь хүний захиалгын үндсэн дээр  Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт,импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн явцад элбэг тохиолддог тоо, хэмжээтэй холбоотой маргаан үүсэхээс урьдчилан сэргийлж сертификат гаргаж өгдөг. Үүнээс гадна дараах төрлийн инспекшн үйлчилгээ үзүүлдэг.

Үүнд:

  1. Агуулахын хяналт
  2. Импорт экспортын бүтээгдэхүүнд сертификат олгох үйлчилгээ
  3. Байгууллагын дотоодын хяналтын сертификат олгох үйлчилгээ

Энэ нотолгоо /сертификат/ нь Монгол улсын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн баримт болж, гаалийн болон бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоох боломж олгодог.

Амбер ХХК-ын тооны хяналтын алба нь Монгол улсад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт, импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй томоохон  байгууллагуудтай гэрээгээр, захиалгаар хэмжилт, шалгалт хийж хамтран ажилладаг.

Манай сертификат нь:

  • Тээвэрлэгч байгууллагатай тооцоо нийлэх
  • Нийлүүлэгчтэй  тооцоо нийлэх
  • Байгууллагын дотоод тооцоонд
  • Үнэн бодит хэмжээг тогтоох зэрэгт үндэслэх хөндлөнгийн баримт нь болдог.

Манай алба дараах төрлийн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнүүдэд тооны хяналт хийж байна.

  • Бензин /А-80, Аи-92, Аи-95, Аи-98/
  • Онгоцны түлш
  • Дизель түлш
  • Мазут
  • Түүхий газрын тос
  • Төрөл бүрийн тос, тосолгооны материал

Тооны хяналт, хэмжилтийн үр дүнг бодитой, шуурхай болгохын тулд үйлчлүүлэгч дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Үүнд:

  • Тээврийн дагалдах бичиг баримт
  • Газрын тосны  бүтээгдэхүүнийг  худалдах, худалдан авах гэрээ
  • Газрын тосны бүтээгдэхүүний  тоо, чанарыг баталгаажуулсан бусад дагалдах баримтууд.

Агуулахын хяналтын үйлчилгээ
Санхүүгийн байгууллагын лизинг болон зээлийн хэрэгжилтэнд хяналт тавих үүднээс аливаа нэг байгууллагын хүсэлтээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, хадгалалт болон боловсруулалтын үйл явцад байгууллагаас хяналт тавих шаардлагатай үед уг хөндлөнгийн хяналт хийж тухайн бүтээгдэхүүний тоо, хэмжээ, чанарын талаар нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Байгууллагын дотоодын хяналтын сертификат олгох үйлчилгээ
Нефть импортлогч, борлуулагч болон бусад компаниудын дотоодын ачилтанд тоо хэмжээний хэмжилт хийж сертификат олгодог. Уг сертификат нь бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээнд байгууллагын зүгээс дотоод хяналт тавих зорилгоор хийгддэг.

Амбер ХХК-ын тооны алба нь үйл ажиллагаандаа газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тооны хяналт хийх орчин үеийн багаж төхөөрөмж ашигладаг ба  чадварлаг, мэргэшсэн  шинжээчид ажиллаж байна.

  • 3-аас дээш жил тооны хяналтын чиглэлээр ажилласан дадлага туршлагатай.
  • Манай шинжээчид 7 аймагт Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, дамжин өнгөрүүлэх хэсгүүд дээр ажиллаж байна.
  • Манай инженер шинжээчид нийлүүлэгч, худалдан авагчийн аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан шударга үйлчилгээний ёс зүйг даган ажилладаг.
  • Бид үйлчлүүлэгчиддээ үйлчилгээний илүү боловсронгуй хэлбэр, боломжийг олгох зорилгоор үйлчлүүлэгчиддээ хандсан шинэлэг, шинэ үйлчилгээ санал болгохоор үргэлж шинийг эрэлхийлж ажилладаг.
  • Үйлчилгээ хийгдэх явцад хуримтлагдсан үйлчлүүлэгч байгууллага хувь хүмүүсийн бизнес, хувийн нууцтай холбоотой мэдээ мэдээллийг чандлан нууцладаг.