Жолооч бүр өөрийн авто машиндаа тодорхой хэмжээгээр санаа зовж явдаг. Та машиндаа санаа зовохгүй байхад тустай 5 санаатай танлцаарай.

1. Зайлшгүй шаардлагатай зүйлсийг бэлэн байлгах

Нэн тэргүүнд та машиндаа зайлшгүй байх шаардлагатай зүйлс бүгд байгаа эсэхийг шалга. Үүнд: Багаж хэрэгсэл, запас дугуй, эмнэлэгийн хайрцаг, ослын тэмдэг, галын хор, цахилгаан насос зэрэг багтана. Эдгээр зүйлсийг машиндаа байлгаснаар та санаа зовохгүй машинаа барих боломжтой болно.

11

 

2. Тогтмол үзлэг оношилгоо

Цаг тухай бүрт нь тогтмол үзлэг оношилгоонд хамрагдаж тос масло, хөдөлгүүрийн эд анги хэвийн эсэхийг шалгуулж байх нь таныг машиндаа санаа зоволтгүй явахад туслана. Тогтмол үзлэгт хамрагдсанаар шинжээчид таны солих, анхаарах шаардлагатай зүйлсийг хэлж өгөх бөгөөд эдгээр зүйлсийг та цаг тухайд нь сольж байх хэрэгтэй.

222

3. Дугуй

Тохирсон таарсан өвөл болон зуны дугуйг цаг тухайд нь сольж байх нь таныг машинаа санаа амар барихад туслана. Учир нь буруу дугуй хийснээр машины шатахуун идэлт ихсэх бүр цаашлаад осол аваар гарах эрсдэл үүсдэг.

333

4. Дохиолол ба Хар хайрцаг

Хулгай, дээрэм их болсон үед машиндаа дохиолол болон хар хайрцаг суулгаснаар учирч болох эрсдлээс таныг хамгаална. Мөн машинаа нүдэнд ил цонхоороо харах боломжтой газар давхар байрлуулахаа мартуузай.

444

5. Колонк Апп

Колонк апп-ыг ашигласнаар та өөрт ойрхон баталгаажсан шатахууныг мэдэж машиндаа хийх бүрэн боломжтой. Ингэснээр та шатахуунаас хамааралтай эрсдлийг мартаж санаа амар давхих болно.

 

 

Колонк апп-Баталгаажсан колонк руу таныг хөтлөнө.

KolonkAPP

1

2

 

[huge_it_forms id=”8″]

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">html</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*